thumbnail


Манай вэб хуудсанд зочилж буй хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье!


Одоогоос арван таван жилийн өмнө буюу 1997 онд Номин Фүүдс компанийг үүсгэн байгуулж байсан билээ.
Бид анх Номин Плаза хэмээх хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, Монголын хамгийн анхны супермаркетыг байгуулж, хэрэглэгч та бүхэндээ түргэн шуурхай үйлчилгээг хүргэж байсан ба өнгөрсөн арван жилийн хугацаанд хүнсний салбарт амжилттай ажиллаж, дэлхийд алдартай брэндүүдийн хүнсний бараа бүтээгдхүүнийг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байгаа билээ.

Үүнээс гадна Улаанбаатар хотод 1 бөөний худалдааны төв, 8 супермаркет, хөдөө орон нутагт 4 салбараа шинээр нээн ажиллуулж, одоог хүртэл эрхэм хэрэглэгч та бүхнийхээ төлөө ажиллаж байна.


Өнгөрсөн жилүүдэд эрч хүч, авъяас чадвар, цог золбоотой олон залуустай хамтран ажиллаж, хамт олныхоо хүчээр өдгөө Номин Фүүдс компани өөрийн салбартаа тэргүүлэх компаниудын нэг болжээ.

 

Энэ бол Номин Фүүдс компанид ажиллаж байгаа олон арван хүний нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотойгоос гадна нөгөө талаас бидэнтэй нягт хамтран ажилладаг бизнесийн түншүүд, харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчид та бүхний итгэл сэтгэлтэй манай компанийн амжилт салшгүй холбоотой билээ
Хамт олон, харилцагч үйлчлүүлэгчтэйгээ хамтдаа хөгжиж ирсэн бидний зүтгэлийг гадаад, дотоодын байгууллагууд байнга үнэлж байдагт бид их баяртай байдаг юм.

Номин Фүүдс компанийн хамт олон бид цаашид хийсэн бүтээсэнээ улам бүр батжуулж, шинийг эрэлхийлэн, хэрэглэгч та бүхнээ хүндэтгэн дээдэлж, өдөр бүр шинэ, эрүүл хүнсний бараагаар үйлчлэх болно.

 


Таныг хүндэтгэсэн
Гүйцэтгэх захирал Д. Баясгалан

 

Номин Фүүдс компани нь өндөр чанартай хүнсний бараа, бүтээгдхүүнийг боломжийн үнээр өөрийн хэрэглэгч, худалдан авагчидаа хүргэхийг эрмэлздэг. Бид цаг ямагт өндөр чанартай, шинэлэг, загвар дизайн сайтай, амтат бараа бүтээгдхүүнийг импортлон оруулж ирэхийг хичээж ажилладаг.

Манай компанийн эрхэм зорилго:

Зон олныхоо чанарлаг амьдралын орчинг бүрдүүлэлцэгч хамт олон байна.

Номин фүүдс компани 1997 оны 11 дүгээр сард Номин Холдинг компанийн салбар болж анх байгууллагдсан.   Анх өөрөө өөртөө үйлчилдэг супермаркетыг 3-р хороололд байгуулсанаар Номин Фүүдс компанийн эхлэл тавигдаж байсан. Номин Супермаркет нь компьютерийн On-Line сүлжээнд холбогдсон, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, өөрөө өөртөө үйлчилдэг супермаркетийн үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн Монгол улсын анхдагч, тэргүүлэгч хүнсний сүлжээ юм.

 

Дэлгэрэнгүй...

 

1492 оныг хүртэл дэлхий дахин шоколадны тухай ямар ч ойлголтгүй байжээ. Америкийг нээсэн Кристофер Колумб Испаний эзэн хаан Фернандо, хатан хаан Изабелла хоёрт хар хүрэн өнгөтэй самар хэлбэрийн жижиг зүйл авчирсан нь шоколад хийдэг какаоний үр байжээ. Хаан, хатан хаан хоёр Колумбыг ямар гайхамшигтай чухал түүхий эд авчирсан болохыг яаж ч мэдэх билээ.


1519 онд Испанийн аялагч Кортес Ацтекийн индианчуудтай уулзах үедээ шоколад гэж нэрлэгдсэн бүлээн шингэн ууж байхыг ажиглажээ. Ацтекийн эзэн хаан Монтесума энэ ундааг өдөрт 50 аяга уудаг байсан байна. Монтесума хаан хүрэн ундаагаа алтан аяганд хийж, энэ бол бурхдын ундаа хэмээн Кортест өргөн барьсан байна.

Амт нь гашуун байсан учир испаничуудад таалагдсангүй. Харин Кортес болон түүний нөхөд уг ундаан дээр чихрийн нишингэ холиход амт нь сайжирч, хүмүүс ч их дурлах болов.

Дэлгэрэнгүй...

 
Хайлт
Холбоос
Номин Стандарт
Номин Стандарт ХХК нь дотоодын зах зээлд Барилгын материал импортлогч томоохон компани
Номин Констракшн”
Барилга угсралт, засвар, барилгын зураг төсөл боловсруулах, цахилгаан шат, лифт угсрах, барилгын шинэ дэвшилтэт материалийн худалдаа, үйлдвэрлэл болон маркетингийн судалгаа, шинжилгээний ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Номин Электроникс
1992 онд үүсэн байгуулагдсан бөгөөд одоогийн Монгол улсдаа тэргүүлэгч Номин Холдинг группын хамгийн анхдагч компани юм.
Nomin Home Style
“Nomin Home Style” нь 2004 оны 12-р сараас эхэлж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн
Санал асуулга
Манай бүтээгдхүүн, үйлчилгээ танд таалагддаг уу?
 
Нийт хандалт
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр59
mod_vvisit_counterӨчигдөр136
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт616
mod_vvisit_counterСүүлийн 7 хоногт690
mod_vvisit_counterЭнэ сард2241
mod_vvisit_counterСүүлийн сард2442
mod_vvisit_counterНийт73362